Monday, February 2, 2009

Түлхүүр үсэг Монгол нэр Байрлал Жишээ
、 дусал дээр 之,为 ,必
一 хөндөл дээр 丁,七,才,万,再,事
丨 дунд 书,半
丿 зүүн 生,川,及,么,乐,向
冫 хоёр дусал зүүн 冰,冷,冻,次,准,(冬)
刂 хутганы ир баруун 到,別,刻,刚,剧,制
阝 чих зүүн,баруун 阳,阴, 队;都,那, 邻
入 хүн дээр 全,个,今,介,命
讠 ярианы хэл зүүн 论,说,讲,谈,语
亻 босоо хүн зүүн 你,他,什,位,作
廴 чарга биш доор 建,延,廷
刀 хутга доор, дээр, 刀,色,象,切
баруун
力 хүч баруун, доор, 力, 动 ,办 ,努
дунд
厂 үйлдвэр дээр, зүүн 厂,历, 厅
月 сар зүүн, доор 肺,朋,肝,胃
彳 хос хүн зүүн 街,行,往,得
囗 хашаа гадна 国,四,回,图,园
艹 өвс дээр 草,花,茶,英
纟 утас зүүн, доор 给,红,系
扌 гар зүүн 报,打,搬,拉,把,捕
辶 чарга зүүн 这,边,还,进,迈
宀 эрдэнэсийн таг дээр 家, 宝,它,完,实
氵 гурван дусал зүүн 河,汤,洗,海,没
忄 босоо сэтгэл зүүн 忙,快,慢,怪,忆
饣 хоол зүүн 饭, 饺, 馆
犭 араатан зүүн 猫,狗,狼

Saturday, December 27, 2008

Хятад Хэлний Хөг 聲調

Хэл бүр ярианы явцад хэрэглэгддэг өргөлттэй байдаг. Харин хятад хэлний нэг онцлог нь өргөлтөөс гадна хэлний хөгтэй байдаг. Хятад хэл нь дэлхий дээр хөг бүхий цөөхөн хэдэн хэлний нэг юм. Хөг нь гийгүүлэгч болон эгшиг авианы адил утга ялгадаг чухал үүрэгтэй. Нэг ёсондоо хятад хэлний дуудлагын үеийн бүтэц нь үндсэндээ гийгүүлэгч, эгшиг, хөг гэсэн 3 хэсгээс бүрддэг ба хөг өөрчлөгдөхөд утга мөн өөрчлөгдөнө. Харилцан ярианы явцад хөгийг зөв ашиглаагүй тохиолдолд сонсож байгаа хүн огт ойлгохгүй байх, буруугаар ойлгох гэх мэт хүндрэл гарна.

Хөгийн өөрчлөлт
Гуравдугаар хөг
3-р хөгийн араас 3 хөг орвол эхний 3-р хөг нь 2-р хөгөөр уншигдана. Хэрэв хоёроос дээш 3-р хөг зэрэгцэн орсон бол сүүлийн үгнээс бусад хөгний хөгийг 2-р хөгөөр уншна.
3-р хөгийн араас нэг, хоёр, дөрөв болон сул хөг орвол 3-р хөг нь хагас 3-р хөгөөр уншигдана. Энэ нь 3-р хөг уруудаад өгсөхгүй гэсэн үг.
kěyǐ→kéyǐ zhǔjǐao→ zhújǐao nǐhǎo→níhǎo
1- р хөг
1-р хөг болон 4-р хөг нь 4-р хөгийн өмнө орвол 2-р хөгөөр уншигдана. Гэхдээ энэ нь хоёр өөр үгийн хувьд хамаатай. Хос үеэс бүтсэн нэг үг нь үүнд хамаарагдахгүй.
Yīyàng→yíyàng bùyào→ búyào bākuài→bákuài

Хятад хэлний энгийн өгүүлбэрийн бүтэц

Хятад хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц нь өгүүлэгдэхүүн, өгүүлэхүү, тусагдахуун гэсэн дараалалтай байдаг. Жишээ нь:
“Би хятад хэл сурдаг” гэсэн монгол өгүүлбэрийг хятад рүү хөрвүүлвэл “Би сурдаг хятад хэл” гэсэн дарааллаар хэлнэ.
Үүнээс гадна хятад хэлэнд угтвар үгийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд энэ тохиолдолд өгүүлэгдэхүүн, угтвар үг, тусагдахуун, өгүүлэхүүн гэсэн дараалалтай байдаг. Угтвар үг нь монгол хэлний нэр үгийн нөхцөлтэй адил ба нэр үгийнхээ өмнө ордгоороо ялгаатай. “Би ном(-ыг) авсан” гэсэн монгол хэлний өгүүлбэрийг хятад хэлний үндсэн бүтцийн дагуу “Би авсан ном” гэж хэлдэг бол угтвар үг хэрэглэсэн тохиолдолд “Би (угтвар үг) ном авсан” гэж хэлдэг байна.
Мөн өгүүлбэрийн утга тусагдахууныг онцолж байвал тусагдахуун, өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн гэсэн бүтэцтэй байж болно. “Би ханзаа биччихсэн” гэсэн өгүүлбэрийг “Ханзаа би биччихсэн” гэж монгол хэлэнд ч хэлж болдогтой адил юм.

Хятад хэлний ханз

Хятад хэлний ханз
Хятад хэлний ханз нь 5000 гаруй жилийн түүхтэй бөгөөд түүхийн явцдаа өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирсэн.
Хятад ханз нь 3 үндсэн элементээс бүрдэнэ. Үүнд дүрс, дуудлага, утга багтана. Ханзыг мөн дүрс үсэг ч гэж хэлдэг бөгөөд ханз бүр нь өөрийн утгатай байдаг. Хятад хэл нь ойролцоогоор 80000 гаруй ханзтай хэмээн тооцоологдсон байдаг бөгөөд эдгээрээс 3500-аад нь л идэвхтэй хэрэглэгддэг байна. БНХАУ 1956 оноос хойш хялбарчилсан ханзыг хэрэглэх болсон бөгөөд Тайвань, Хонгконг болон бусад хятадаар ярьдаг орнууд одоог хүртэл хуучин хэлбэрээр нь хэрэглэсээр байна.

Хятад хэлний үе 音节

Хятал хэлний өгүүлбэрт орсон ханз бүр нь нэг үе юм. Өгүүлбэрт хэдэн ханз байна тэдэн үе байна гэсэн үг. Хэдийгээр хятад ханз бүр нь бие даасан дан үе боловч дан үе бүр нь өөрийн гэсэн бодит утгыг агуулахгүй. Тийм учир хятад үг нь нэг буюу түүнээс дээш үеүдээс бүрдэнэ.

Хятал хэлний галиг 汉语拼音

Хятад хэлний пиньинь нь ханзны дуудлагыг галиглан тэмдэглэх нэгэн хэрэгсэл юм. Тухайн галигийг 1958 оноос эхлэн хэрэглэх болсон бөгөөд латин үсгэн дээр үндэслэж зохиосон. Эдүгээ 1982 оноос хойш хятад хэлний пиньинийг олон улсын хэмжээнд албан ёсны галиг болгон ашиглаж байна. Хятад хэлний пиньиниэс гадна өөр төрлийн галигийн системүүд бас бий. Үүнд:
1. MPS Mandarin phonetic symbols(Тайваньд хэрэглэдэг)
2. IPA International phonetic alphabet
3. Ейль-ийн систем (Yale system)
4. Ром галиг
Хятад хэлний пиньинь нь дээрх бусад галигуудтай харьцуулахад сурахад хялбар, хурдан тул хятад хэл эхлэн суралцагчид түгээмэл хэрэглэдэг.