Saturday, December 27, 2008

Хятад Хэлний Хөг 聲調

Хэл бүр ярианы явцад хэрэглэгддэг өргөлттэй байдаг. Харин хятад хэлний нэг онцлог нь өргөлтөөс гадна хэлний хөгтэй байдаг. Хятад хэл нь дэлхий дээр хөг бүхий цөөхөн хэдэн хэлний нэг юм. Хөг нь гийгүүлэгч болон эгшиг авианы адил утга ялгадаг чухал үүрэгтэй. Нэг ёсондоо хятад хэлний дуудлагын үеийн бүтэц нь үндсэндээ гийгүүлэгч, эгшиг, хөг гэсэн 3 хэсгээс бүрддэг ба хөг өөрчлөгдөхөд утга мөн өөрчлөгдөнө. Харилцан ярианы явцад хөгийг зөв ашиглаагүй тохиолдолд сонсож байгаа хүн огт ойлгохгүй байх, буруугаар ойлгох гэх мэт хүндрэл гарна.

Хөгийн өөрчлөлт
Гуравдугаар хөг
3-р хөгийн араас 3 хөг орвол эхний 3-р хөг нь 2-р хөгөөр уншигдана. Хэрэв хоёроос дээш 3-р хөг зэрэгцэн орсон бол сүүлийн үгнээс бусад хөгний хөгийг 2-р хөгөөр уншна.
3-р хөгийн араас нэг, хоёр, дөрөв болон сул хөг орвол 3-р хөг нь хагас 3-р хөгөөр уншигдана. Энэ нь 3-р хөг уруудаад өгсөхгүй гэсэн үг.
kěyǐ→kéyǐ zhǔjǐao→ zhújǐao nǐhǎo→níhǎo
1- р хөг
1-р хөг болон 4-р хөг нь 4-р хөгийн өмнө орвол 2-р хөгөөр уншигдана. Гэхдээ энэ нь хоёр өөр үгийн хувьд хамаатай. Хос үеэс бүтсэн нэг үг нь үүнд хамаарагдахгүй.
Yīyàng→yíyàng bùyào→ búyào bākuài→bákuài

No comments:

Post a Comment