Хятад хэлний пиньинь нь ханзны дуудлагыг галиглан тэмдэглэх нэгэн хэрэгсэл юм. Тухайн галигийг 1958 оноос эхлэн хэрэглэх болсон бөгөөд латин үсгэн дээр үндэслэж зохиосон. Эдүгээ 1982 оноос хойш хятад хэлний пиньинийг олон улсын хэмжээнд албан ёсны галиг болгон ашиглаж байна. Хятад хэлний пиньиниэс гадна өөр төрлийн галигийн системүүд бас бий. Үүнд:
1. MPS Mandarin phonetic symbols(Тайваньд хэрэглэдэг)
2. IPA International phonetic alphabet
3. Ейль-ийн систем (Yale system)
4. Ром галиг
Хятад хэлний пиньинь нь дээрх бусад галигуудтай харьцуулахад сурахад хялбар, хурдан тул хятад хэл эхлэн суралцагчид түгээмэл хэрэглэдэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment