Saturday, December 27, 2008

Хятад хэлний ханз

Хятад хэлний ханз
Хятад хэлний ханз нь 5000 гаруй жилийн түүхтэй бөгөөд түүхийн явцдаа өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирсэн.
Хятад ханз нь 3 үндсэн элементээс бүрдэнэ. Үүнд дүрс, дуудлага, утга багтана. Ханзыг мөн дүрс үсэг ч гэж хэлдэг бөгөөд ханз бүр нь өөрийн утгатай байдаг. Хятад хэл нь ойролцоогоор 80000 гаруй ханзтай хэмээн тооцоологдсон байдаг бөгөөд эдгээрээс 3500-аад нь л идэвхтэй хэрэглэгддэг байна. БНХАУ 1956 оноос хойш хялбарчилсан ханзыг хэрэглэх болсон бөгөөд Тайвань, Хонгконг болон бусад хятадаар ярьдаг орнууд одоог хүртэл хуучин хэлбэрээр нь хэрэглэсээр байна.

No comments:

Post a Comment