Saturday, December 27, 2008

Хятад хэлний энгийн өгүүлбэрийн бүтэц

Хятад хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц нь өгүүлэгдэхүүн, өгүүлэхүү, тусагдахуун гэсэн дараалалтай байдаг. Жишээ нь:
“Би хятад хэл сурдаг” гэсэн монгол өгүүлбэрийг хятад рүү хөрвүүлвэл “Би сурдаг хятад хэл” гэсэн дарааллаар хэлнэ.
Үүнээс гадна хятад хэлэнд угтвар үгийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд энэ тохиолдолд өгүүлэгдэхүүн, угтвар үг, тусагдахуун, өгүүлэхүүн гэсэн дараалалтай байдаг. Угтвар үг нь монгол хэлний нэр үгийн нөхцөлтэй адил ба нэр үгийнхээ өмнө ордгоороо ялгаатай. “Би ном(-ыг) авсан” гэсэн монгол хэлний өгүүлбэрийг хятад хэлний үндсэн бүтцийн дагуу “Би авсан ном” гэж хэлдэг бол угтвар үг хэрэглэсэн тохиолдолд “Би (угтвар үг) ном авсан” гэж хэлдэг байна.
Мөн өгүүлбэрийн утга тусагдахууныг онцолж байвал тусагдахуун, өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн гэсэн бүтэцтэй байж болно. “Би ханзаа биччихсэн” гэсэн өгүүлбэрийг “Ханзаа би биччихсэн” гэж монгол хэлэнд ч хэлж болдогтой адил юм.

No comments:

Post a Comment